Мэдээ мэдээлэл

ММСУХ - Азийн Морин Уралдааны Холбооны гишүүн орон боллоо

Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих

            

rn

АМУХ - ны зорилго нь:

rn

-         Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих

rn

-         Морин уралдаан болон морь үржүүлэгийн асуудлыг дэмжих, Олон улсын дүрэм журмыг танилцуулах

rn

-         Морин уралдааны хөгжлийг дэмжих зорилгоор морин уралдааны онцлог төрлүүдийг ялгаварлан авч үзэлгүйгээр хөхүүлэн дэмжих

rn

-         Морин уралдааны үйл амьдралтай холбоотой мэдээлэл, санал бодлоо солилцох

rn

Морь сонирхогчдод зориулан Олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

rn

Монгол улс АМУХ - д элссэнээр үндэсний хурдан морины уралдааныг гадаадад сурталчилах, гадаадын улс орнууд.. бусад холбоодтой хамтран ажиллах туршлагаас суралцах, материалын болон санхүүгийн, маркетингийн тусламж дэмжлэг авах, морин спортыг хөгжүүлэх олон улсын байгууллагатай харилцаа холбоотой ажиллах, мал эмнэлгийн салбарт туршлага судлах, маркетингийн зөвлөгөө авах, сургалт семинарт оролцох зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

rn

             

rn

ММСУХ одоо тивийн хэмжээний хурдан морины  холбоонд элсэж, улмаар дэлхийн хэмжээний буюу олон улсын морин уралдааны холбоонд гишүүнээр элсэхэд тун ойрхон хугацаа үлдээд байна.  

МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.