Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА.

2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор ММСУХ-ны Ажлын албанд ирүүлнэ үү.

Жич: Цолны материал ирүүлэхдээ МУ-ын цол хүртэх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет, Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих бөгөөд өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж ирүүлнэ.

Лавлах утас: 77335544, 88048267,

 

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд"-ийг тодрууллаа.