МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД"
Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд"-ийг тодрууллаа.
Нэгдүгээрт. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 5а ангийн сурагч Мөнгөнбаярын Тэмүүн АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг авсан амжилтаар /14 оноо/
Хоёрдугаар. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Халиун сумын ЕБС-н 5Б ангийн сурагч Базаррагчаагийн Оргил АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 түрүү, 1 айраг авсан амжилтаар /12 оноо/
Гуравдугаарт. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Хэрлэн сумын 8-р сургуулийн 6д ангийн сурагч Энх-Амгалангийн Энхбаяр АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 3 айраг авсан амжилтаар /11 оноо/
Дөрөвдүгээрт. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 4а ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 2 айраг авсан амжилтаар /11 оноо/
Тавдугаарт. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 7а ангийн сурагч Наранцэцэгийн Билгүүнманлай АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /7 оноо/
Зургаадугаарт. Төв аймгийн Зуунмод сумын харьяат Төв аймгийн Сэнт поул сургуулийн 4а ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/
Долоодугаарт. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Хэрлэн сумын 8-р сургуулийн 5в ангийн сурагч Жарантайн Анхням АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/
Наймдугаарт. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Эрдэнэбүрэн сумын ЕБС-н 7а ангийн сурагч Төртогтохын Гантулга АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/
Есдүгээрт. Дундговь аймгийн Мандалговь сумын харьяат Мандалговийн 5-р сургуулийн 6а ангийн сурагч Отгонбаатарын Лхагва АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /6 оноо/