ММСУХ-ны Хурдан морь унаач хүүхдэд
Спортын цол олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмыг ММСУХ-ны оны шилдэг унаач хүүхдэд спортын цол олгоход даган мөрдөнө.
Хоёр. Спортын цол, зэрэг олгох нэгдсэн ангилал
БТСУХ-ны спортын цол, зэргийн комиссийн баталсан, Монгол улсын спортын цол, зэргийн нэгдсэн ангилалд заасны дагуу доорх болзол хангасан хурдан морь унаач хүүхдэд спортын цол олгоно. Үүнд:
1. Спортын мастер цол: Оны шилдэг унаач хүүхдээр 3-н удаа шалгарсан хүүхдэд.
2. Спортын дэд мастер цол: Оны шилдэг унаач хүүхдээр 2 удаа шалгарсан хүүхдэд.
Гурав. Спортын цол олгох журам
1. Спортын цолны болзол биелүүлсэн унаач хүүхдийн тодорхойлолтыг холбооны тэргүүлэгч гишүүд, салбар холбооны дарга нар холбооны ерөнхий нарийн бичгийн даргад хандаж албан ёсоор гаргана.
2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь унаач хүүхдийн тодорхойлолт, амжилт, нотлох баримтыг судлан саналаа нэгтгэн тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлнэ.
3. Шагналын шударга тэгш байдлыг холбооны тэргүүлэгчдын өмнө ерөнхий нарийн бичгийн дарга хариуцана.
Дөрөв. Хугацаа
1. Спортын цолны тодорхойлолтыг тухайн жилийн 11сарын 30-ны дотор ММСУХ-нд ирүүлнэ.
Тав. Бусад
Спортын цол хүртсэн унаач хүүхдүүдэд шагналыг жил бүрийн Цагаан сараар гардуулна.
Жич: Оны шилдэг хурдан морь унаач хүүхэд нь: Тухайн жилд МУ-ын Засгийн газрын шийдвэрээр ММСУХ-ны зохион байгуулж байгаа Улс, бүсийн шигшмэл хурдан морьд /Их хурд/-ын уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 хүртэл хүүхэд байна.