Мэдээ мэдээлэл

ЗАВХАН АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ЗАВХАН АЙМГИЙН ОЧИРВААНЫ ХҮЛЭГ МСУХ

         Завхан аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

Монгол Төрийн Найман Их Хүлэг Монгол Төрийн Найман Их Хүлэг
ЭРДЭНЭТ ХОТЫН 40 ЖИЛИЙН ОЙ, “ЭРДЭНЭТ ХУРД”-2016” ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн уралдааныг Орхон аймагт “Эрдэнэт хотын 40 жилийн ой”той хамтатган зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа