Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭТ ХОТЫН 40 ЖИЛИЙН ОЙ, “ЭРДЭНЭТ ХУРД”-2016” ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн уралдааныг Орхон аймагт “Эрдэнэт хотын 40 жилийн ой”той хамтатган зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос Тэргүүлэгч гишүүн Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Батсайхан, Н.Даш-Өлзий Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал нар хурдан морины салбар хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа.

Үндэсний Их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Эрдэнэт хотын 40 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын бэлтгэл хангах, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/213 дугаар захирамжаар томилсон бөгөөд хурдан морины салбар комисс доорх ажлыг хийж гүйцэтгэлээ.

             Баяр наадмын хурдан морины комиссын даргаар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн Д.Даваасамбуу, орлогч даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон нар томилогдон Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 110 дугаар анги, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, БОЭТ зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн 19 гишүүнтэй үндсэн комисс ажиллав. Мөн цэвэр цусны болон эрлийз морьдыг ангилах дэд комиссын даргаар ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга С.Дайриймаа томилогдон 6 гишүүнтэй, нийт  25 гишүүн, 15 даамал үйл ажиллагаа явууллаа. Энэ удаагийн баяр наадмыг төрийн холбогдох байгууллагууд, Морин спорт уяачдын холбооны Ажлын алба, тэргүүлэгчдээс бүрдсэн 41 хүн оролцож зохион байгуулж явууллаа.

            Баяр наадмын хурдан морьдын уралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад “Эрдэнэт хүлэг” МСУХ, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 110 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Хангарьд спорт цогцолбор хамтран ажиллав.

            Бэлтгэл, зохион байгуулалтын хүрээнд:

            Эрдэнэт хотын 40 жил, “Хангайн бүсийн Эрдэнэт хурд-2016” хурдан морины салбар комиссын бэлтгэл ажлын төлөвлөгөөг 49 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж ажиллав. Төлөвлөгөөнд бэлтгэл ажлын хүрээнд 14, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 8, зохион байгуулалтын ажлын хүрээнд 27 ажил төлөвлөгдөн бүрэн хэрэгжсэн болно.

            Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг баяр наадмын хурдан морины уралдаанаас өмнө 5 удаа, баяр наадмын үеэр 4 удаа хуралдаж тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, тухай бүр протокол хөтлөн шийдвэр гаргаж ажилласан болно.

Тухайн наадмыг зохион байгуулагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МСУ-ын “Эрдэнэт Хүлэг”холбоо нь ММСУХолбооны гэрээнд ирүүлсэн санал санаачлагын дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын орон гэргүй 5-н иргэнд иж бүрэн 5-н гэрийг олголоо.  Баяр наадмын бэлтгэл ажлын  хүрээнд хурдан морь уралдах зам, замын чиглэлийг тогтоохоор комиссын орлогч дарга М.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Т.Отгон нар 2-3 удаа холбогдох гишүүдийн хамт Эрдэнэт Бугатын чиглэлд ажилласан болно. Энэ жилийн хувьд  2015 онд уралдаж байсан уралдааны замд тариалангийн талбайн зориулалтаар газар олгож тариа тарьснаас шалтгаалан морь уралдах боломжгүй болж, замын чиглэлийг өөрчилж, тариалангийн талбайн урдуур явуулахаар чиглэлийг тогтоолоо. Зам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2-3 жалга, 3 судаг, шавар ихээр тогтдог 2 хонхорыг засаж сайжруулах шаардлага гарсны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д асуудал тавьж шийдвэрлүүлэн хамтран ажиллав. Ил уурхайн орлогч дарга н.Отгондаваа, мастер н.Мягмар нарын удирдлага дор Морь барианы газар хүртэлх автозамыг сайжруулах, Мааньтын гарам буюу гараанаас бариа хүртэлх морь уралдах замыг засаж сайжруулан үүнд 20 гаруй машин хайрга зарцуулан 2 өдөр 10 хүн ажиллалаа. Үүний үр дүнд хурдан морь уралдах явцад морины замаас шалтгаалан морь осолдох, хүүхэд унах бэртэх асуудал гарсангүй.   

                        Бэлтгэл ажилтай холбоотойгоор унаач хүүхдийн медаль, морины медаль батламж, пайзыг урьдчилан бэлтгэсэн бөгөөд өргөмжлөлийг Хэвлэл мэдээлэл олон нийттэй харьцах албанаас хэвлүүлсэн болно.

            Өмнөх жилүүдийн хурдан морьдын уралдаанаас энэ жил хур бороо элбэгтэй, олон хурд уралдах төлөвтэй байсныг харгалзан сэрэмжлүүлэг бүхий санамжийг ХХААГ, ХГБХХ хамтран хэвлүүлж тараалаа.

            Морь дутуу эргэх, гарааны төхөөрөммж руу ороход хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан 12 морьтой уургатай хүнийг  бэлтгэн морь гаргаачаар нас бүр дээр ажиллуулсан нь ихээхэн үр дүнтэй, онцлог ажил боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран ажилласны үр дүнд морь бариа орчмыг 5 тн багтаамж бүхий 2 цестирнээр усалж чийгшүүлснээр наадамчдын тав тухыг хангаж, шороо тоосыг багасгах арга хэмжээ авлаа.

            Хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар: Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Эрдэнэт хотын 40 жилийн ой, аймгийн баяр наадмаар нийт 9 насны морьдын уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 29, 30,31-ний өдрүүдэд зохион явууллаа.

            Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Эрдэнэт хотын 40 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд 9 насанд 1237 хурдан хүлэг бүртгүүлж 110 хурдан морь үүлдэрлэг байдал, хүүхдийн хамгаалах хэрэгсэл дутуу шалтгаанаар хасагдаж  нийт  1127 хурдан ажнай уралдсан байна.

Хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайтар ханган ажилласны үр дүнд хүүхэд унаж гэмтэх, морь бэртэх, дутуу эргэх зэрэг ямар нэгэн зөрчил дутагдал гомдол гарсангүй. Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрдлийг ханган ажиллав. Нийт 307 унаач хүүхэд бүртгүүлж уралдсанаас насаар 1 хүүхэд, хамгаалах хувцас хэрэгсэл дутуу шалтгаанаар 25 хүүхэд уралдаанаас хасагдсан байна. Уралдааны замд 6 хүүхэд мориноос унасан бөгөөд 1 хүүхэд БОЭТ-д эмчлүүлж ямар нэгэн  хүндэл гараагүй болно.

Хурдан морины уралдаан зохион байгуулах комисс хурдан морьдын уралдааны үеэр 3 өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай хуралдан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

            Цаашид аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хурдан морины салбар комисс ажлаа дүгнэн хэлэлцэж, сайн ажилласан зарим гишүүдийг шагнаж урамшуулах, хангалтгүй ажилласан гишүүдэд хариуцлага тооцох, цаашид анхаарах асуудал, гарсан хүндрэлийг хэлэлцэж, шийдвэрлэх саналыг аймгийн удирдлагуудад танилцуулав.

 

"АРЫН ХАНГАЙН ШИГШМЭЛ ХУРД" - 2014 Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2014” Наймдугаар сарын 1-ны өдөр Архангайн Цэнхэр суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа