Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Гантөмөрийн Чинзоригийн зээрд азаргийг 14 настай Дашнямын Өлзийбат унаж аман хүзүүнд хурдалжээ

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор азаргыг 15 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж айргийн гуравт хурдаллаа

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  Пүрэвийн Сэргэлэнгийн хээр азаргыг 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдаллаа

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор морийг уралдаанч хүү Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдаллаа

Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов. Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз доод насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул ДанзандоржийнТүвшинбаатарын хүрэн даагыг уралдаанч хүү 12 настай М.Ган-Эрдэнэ унаж түрүүлгэлээ
Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.