Мэдээ мэдээлэл

Монгол Улсын “Алдарт уяач” дөрвөөр нэмэгдлээ

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн уяачид Монгол төрийн ордонд “морилж” алдар цолоо хүртдэг уламжлалтай. Монгол Улсын “Алдарт”, “Манлай”, “Тод манлай” уяачийн болзол хангасан уяачид ийнхүү төрийн ордны ёслолын танхимд очиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гарддаг.

Энэ жилийн сар шинийн босгон дээр буюу 2010 оны хоёрдугаар сарын 12-нд дөрвөн уяач “Алдарт уяач” цол хүртлээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Мөнхтөр, Говь-Алтай сумын Бигэр сумын уугуул Г.Батмөнх, Булган аймгийн Гурван булаг сумын уугуул Д.Хишигжаргал нар “Монгол Улсын Алдарт уяач” цол, тэмдгийг хүртлээ. Цол тэмдгийг уяачдад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд гардууллаа. Дараа нь ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд эрхэм алдар цол хүртсэн уяачдаа өөрийн ажлын өрөөнд хүлээн авч баяр хүргэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний хамтаар өргөн барьлаа. ММСУХ-ны Ерөнхийлөгч уяачидтай өвөлжилт, морьдынх нь уяа сойлго, хаврын уралдааны тухай яриа өрнүүлэв.      

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар /цаашид ЗГХА-ХТГ гэх/-ыг төлөөлж дэд дарга С.Нарантуяа, Монголын морин Спорт Уяачдын Холбоо /цаашид ММСУХ гэх/-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар энэхүү санамж бичигт 2011 оны 03 сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.
ММСУХ Олон улсын морины “Hippologica – 2009”үзэсгэлэнд оролцоно Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орноор” шалгарсан бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагчид бидэнд 101 мкв төв талбайг үнэ төлбөргүй өгч улс орноо сурталчилах сайхан боломжийг олгож байгаа юм.