Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ажлын албаны дарга Б.Батбаатар, тэргүүлэгч МУМУ П.Сэргэлэн нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 06 дугаар сарын 1-ны өдрүүдэд Хэнтий аймгийн 5 сумдад томилолтоор ажиллаж байна.
Томилолтын баг 5 сумын 265 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 383 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.
Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 70 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА