МОРЬТОН МОНГОЛЧУУДААС ГАВЬЯАТ МАЛЧИН ТӨРЛӨӨ
МУТМУ С.Ганхуяг Монгол Улсын "Гавьяат малчин"боллоо
Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУТМУяач Сумьяасүрэнгийн Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "Гавьяат малчин" цол хүртсэнд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд алдар нь дуурссан Сумьяасүрэнгийн Ганхуяг бол хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн юм.
Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР