Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Говь-алтай аймгийн "Алтайн хүлэг" МСУХ нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө.
Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Говь-алтай аймгийн МСУХолбооны нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.