Мэдээ мэдээлэл

Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан "ARC DE TRIOMPHE" боллоо.

Дэлхийн морьтны соёлын зүтгэлтнүүд Парис хотод чуулж байна.

Хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан болох "Arc deTriomphe" уралдааныг Франц улсын нийслэл Парис хотын алдарт Paris Longchamp цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Дэлхийн дахинд суу алдраа дуурсгасан энэ цагийн цуутай хурдан хүлгүүд шандас сорисон "Arc deTriomphe" уралдаан 98 дахь жилдээ Катар Гранпри нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус нэр хүндтэй уралдааныг үзэн сонирхохоор хурдан морины хорхойтнууд хуран цуглаж алдартай хурдан хүлгүүд, нэртэй уяачид, шилдэг жокей нар хоёр өдрийн турш хүлэг эрдэнийн гайхамшигт хурдаар Парис хотын тэнгэрт алтан тоосоо өргөлөө. Франц улсаас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна,

Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.