“Морьтон Монгол залуус” төслийн баг унаагаа юүллээ.
ММСУХ-ноос “Морьтон Монгол ” төслийн залуусын ,дайран өнгөрөх аймаг , сумдын салбар холбооддоо бүхийл талын тусалцааг үзүүлж ажиллахыг ,үүрэг болгосон юм.
Монгол адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх явдлыг хөхүүлэн дэмжих нь Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл юм.
Эх орноо нар зөв тойрон 8538 км замыг морьтой аялж, Монгол уламжлал, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, Монгол адууны тэсвэр тэвчээрийг харуулах зорилготой “Морьтон Монгол залуус“ төслийг Монголын Морин Спорт Уяачдын холбоо, аймаг, сумдын салбар холбоод дэмжин, хамтран ажиллаж байгаа билээ
Төслийн багийг манай аймгийн салбар холбоод, жирийн гишүүд халуун дотноор хүлээн авч, дэмжиж байсан ба Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирэхэд Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” салбар холбоодын удирдлага төлөөлөл хүлээн авч 7 морь бэлгэнд өгч, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэн юм.
Төслийн багийн аялал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр үргэлжилж байгаа энэ үед Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилан дахин 4 мориор унааг юүлж алтан шар замыг ерөөлөө.