Мэдээ мэдээлэл

Баянхонгорт зохиогдож буй хангайн бүсийн уралдаан хязаалан насаар эхэллээ

2009 оны 07 сарын 24 өдөр Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн нэрэмжит хангайн бүсийн хурдан морьдын уралдаан эхэллээ. Эл уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 240 гаруй хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлснөөс

1-т  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Макс группийн захирал Д.Цэрэнжигмэдийн зээрд хязаалан түрүүллээ. Зээрд үрээ нь өнгөрсөн жил Алтан овооны тахилга Зүүн бүсийн уралдаанд айргийн 3-т, энэ жилийн улсын наадамд айргийн 4-т хурдалсан билээ.

2-т Ховд аймгийн Дарви сумын уугуул Бумбат ноёлог ХХК-ны захирал Б.Мөнхтөрийн хар бор хязаалан аман хүзүүдлээ. Энэ үрээ өнгөрсөн жил шүдлэндээ болон энэ жил хязаалан насандаа улсын наадамд 2 айрагдаж байсан хурдан ажнай билээ.

3-т Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат аймгийн алдарт уяач Жаргалсайханы Сүхбаатар аймгийн угшилтай бор үрээ айргийн 3-т хурдаллаа.

4-т Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Саранхүүгийн хүрэн үрээ айргийн 4-т хурдаллаа. Энэ адуу Төв аймгийн Архуст сумын Батаагийн унаган адуу ажээ. Хүрэн үрээ энэ жил Архуст сумын 50 жилийн ой, Архангайн Суварга хайрханы тахилгын наадамд тус тус түрүүлсэн хурдан хүлэг билээ. 
5-т Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Даян аварга А.Сүхбатын Хишиг хүрэн үрээг түүний төрсөн ах аймгийн алдарт уяач А.Батсүх уяж айргийн 5-д хурдлууллаа. Хишиг хүрэн үрээ нь энэ жил Дундговь аймгийн Адаацаг сумын 50 жилийн ойд түрүүлсэн юм байна.

ММСУХ - Азийн Морин Уралдааны Холбооны гишүүн орон боллоо Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих
Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанд уяж сойсон хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачид Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачийн цолны болзолыг биелүүлжээ.