Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны VI их хурал

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны VI Их хурал "Уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Их Хуралд 21 аймгийн салбар холбооноос 270 төлөөлөгч оролцон Холбооны өнгөрсөн хугацааны бодлого, үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлага, бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлээ тодорхойлон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэний дотор Тэргүүлэгчдийн тоог 15-аар нэмэгдүүлсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгчөөр Улсын Их Хурлын дэд дарга Миеэгомбын Энхболд улиран сонгогдсон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Таван толгой транс" ХХК-ийн захирал, МУТМУ Д.Дагвадорж,  Дэд тэргүүнээр МУТМУ Х.Бат-Эрдэнэ, “Мон Дулаан” ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Архангай аймгийн уугуул уяач  Ч.Ганзориг нарыг сонгожээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэн улиран сонгогдсон байна.

Их Хурлаар эрлийз ба монгол адуу, тэдгээрийг хэрхэн ялгах тухай хэлэлцээд зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгах нь зүйтэй хэмээн Их хурлын төлөөлөгчдийн олонхи шийдсэн юм. Өөрөөр хэлбэл гадаад шинж, үүлдэрлэг байдлыг харгалзахгүй болсон гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын уралдааныг уяачдын баяр буюу 7-р сарын 13-нд бус 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байхаар шийдвэрлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжлахаар тогтсон юм.

 

УРИАЛГА ММСУХ-ООС "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
“ШАРГА НАДАД ИРЭХ ГЭЖ Л ИРСЭН ШИГ БАЙГАА ЮМ”... “Амгалан төрийн ажнай шарга”-ын эзэн, Мон-Уран ХХК-ийн захирал Б.Наранхүүтэй энэ жилийн улсын их баяр наадмын азарга ирсний дараахан Хүй долоон худаг дахь уяан дээр нь очиж уулзан аугаа шарга азарганых талаар товчхон хөөрөлдлөө.