Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хүрэн үрээг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Самдангийн Дамбажавын хээр үрээг 10 настай Чинбатын Доржпүрэв унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн Алдарт Уяач Самдангийн Дамбажавын цавьдар халзанхалзан үрээг 11 настай Жаргалын Дашзэвгэ унаж айргийн гуравт хурдлууллаа

 

4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Лхагвын Мөнхбаатарын “Оч” бор үрээг 15 настай Чогдонгийн Бямбажав хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Төв аймгийн Жаргалант сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баттөмөрийн Гантөмөрийн хонгор халзан  үрээг 9 настай Дашдамбын Анхбаяр хүү унаж айргийн тавд хурдлууллаа

6.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийн хүрэн үрээг 14 настай Цэрэндондовийн Отгонбаатар хүү унаж хурдлуулжээ

7. Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Базаррагчаагийн Сэр-Одын бор үрээг 14 настай Батдоржийн Бат-Эрдэнэ  хүү унаж хурдлуулжээ

8. Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн цавьдар үрээг 12 настай Болортолийн Эрхэмшагай хүү унаж хурдлуулжээ

9. Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул  Хүүгийн Түмэнбаярын сартай зээрд үрээг 14 настай Оргилбулагын Равнайсүрэн хүү унаж хурдлуулжээ

10. Төв аймгийн Борнуур сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Мөнхтөрийн Сайнзаяагийн бор цоохор үрээг 11 настай Сайнзаяагийн  Сүхбат хүү унаж хурдлуулжээ   

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. ММСУХ-ны тэргүүлэгч Н.Баянмөнх "Соёлын гавьяат зүтгэлтэн" боллоо.
Хурдан морь уралдаанч хүүхдүүд байраа гардан авлаа МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан , Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  ар гэрийнхэнд гардуулан өглөө.
Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат. Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ