Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс:

1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын уясан Хүсэлзулын зээрд. Зээрд азарга нь өнөө жил Мөнххаанд болсон Сүхбаатар аймгийн баруун бүсд түрүүлж байсан билээ.

2. Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Б.Наранхүүгийн хээр. Хээр азарга нь өнгөрсөн жил Дүнжингаравт айрагдаж, Хотгойдод түрүүлсэн бөгөөд өнөө жил Дүнжингаравт 6 настай хавчиг азарга айрагдаж, Нүүрэнтэйн их хурдад түрүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын хээр азарга билээ.

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын МУАУяач Ч.Улааны зээрд

4. Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Нийслэлийн ХУД-ийн уяач А.Отгонбаярын хилэн хар. Хар азарга өнгөрсөн жил Их хурдад аман хүзүүдэж, Хотгойдод түрүүлсэн билээ.

5. Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд. Зээрд азарга нь өнгөрсөн жил улсад түрүүлж, Их хурдад айргийн гуравт хурдалсан түмэн эх билээ.

6. Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Б.Наранхүүгийн хүрэн

7. Төв аймгийн Баян сумын уяач Д.Мөнхцогийн Цоглог зээрд. Цоглог зээрд азарга нь өнгөрсөн жил улсын наадамд айрагдсан хурдан хүлэг бөгөөд МУМУяач Д.Оюунбилэг уяа сойлгийг нь тааруулдаг билээ.

8. Өвөрхагай аймгийн уяач Бямбасүрэнгийн зээрд

9. Өвөрхагай аймгийн Хайрхандулаан сумын МУТМУяач Э.Эрдэнэчулууны зээрд

10. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Г.Батхуягийн халиун тус тус 1-10-д хурдаллаа.

 

Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяач цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд үрээг 14 настай Үүрийнтуяагийн Бум-Аюур хүү унаж түрүүлгэлээ