ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнтэй Сидней хотод Азийн морин уралдааны холбооны 33-р бага хурлын үеэр уулзаж ярилцлаa
Баярлалаа.Энэ дашрамд энэ ажлыг эхнээс нь дэмжиж, Монгол улсыг АМУХ-ны гишүүн орон болоход онцгой анхаарал тавьж ажилласанд нийт уяачдынхаа өмнөөс ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд даргад халуун талархал дэвшүүлэх ёстой гэж бодож байна.
Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элссэнд баяр хүргэе?
rn
Баярлалаа.Энэ дашрамд энэ ажлыг эхнээс нь дэмжиж, Монгол улсыг АМУХ-ны гишүүн орон болоход онцгой анхаарал тавьж ажилласанд нийт уяачдынхаа өмнөөс ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд даргад халуун талархал дэвшүүлэх ёстой гэж бодож байна.
rn
Азийн морин уралдааны холбоонд элсэхийн тулд хэдийнээс эхэлж ажиллав?
rn
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдлага 2008 онд шинээр зохион байгуулагдаад эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын маань гол ажил бол гадаад харилцааг тууштай хөгжүүлэхэд чиглэгдэж байлаа. Юуны түрүүнд Ази тивд байгаа Азийн морины уралдааны холбооны гишүүн орон болох гэж том зорилго тавьж ажилласан. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш хоёр сарын дараа Азийн морин уралдааны холбоонд өргөдөл, хүсэлтээ өгч олон материал бүрдүүлж өгсөн. Та бүхэн санаж байгаа байх 2009 оны цагаан сарын өмнөхөн Азийн морин уралдааны холбооноос Монгол улсыг Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болохыг хүлээж авлаа гэж захидал ирүүлсэн. Бид битүүний өдөр Монголын Морин Спорт Уяачдын Холбоо оны шилгүүдээ шалгаруулах үеэр энэ мэдээллийг ард түмэндээ зарлаж байсан.
rn
Азийн морин уралдааны 33-р бага хурлаар хэдэн орон гишүүнээр элсэв.
rn
Ногоон тив Австралийн Сидней хотод Азийн морин уралдааны холбооны 33 дугаар бага хурал болж байна. Азийн морин уралдааны холбооны менежментийн хороо гэж байдаг. Энэ менежментийн хороо нь улс орны гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд аливаа улсыг гишүүнд элсүүлэх, бас гишүүнээс хасах эрхийг барьдаг байгууллага. Менежментийн хорооны хуралд манай холбооны төлөөллөгчид оролцож улс орныхоо талаар Монголын морин уралдааны хөгжлийн талаар цаашид Монголын хурдан морины уралдаанаа хэрхэн яаж зохион байгууллах талаар хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо. Энэ бага хурлын үеэр Азийн морин уралдааны холбооны гишүүнчлэлийн үнэмлэх батламжыг Азийн морин уралдааны холбооны Ерөнхийлөгч доктор Кожи Сатогоос манай ерөнхийлөгч М.Энхболд дарга гардан авлаа. Мөн Ветьнам улс гишүүнээр элссэн. Энэ удаад Монгол Ветьнам хоёр гишүүн улс боллоо.
rn
Морьтон Монголчуудын хувьд түүхэн үйл явдал болжээ?
rn
Монголчуудын бидний хувьд Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элссэн нь түүхэн үйл явдал боллоо. Энэ холбооны гишүүн болсноор Морьтон монголчууд бидэнд маш их ач холбогдолтой гэж бид үзэж байна. Энэ долоо хоногийн бага хуралд төлөөлөгчөөр сууж маш олон зүйлийг ойлгож, үзэж харлаа. Өвөг дээдэс маань найман мянган жилийн өмнө Монгол адууг гэршүүлж өөрийн аж амьдралдаа хэрэглэж байсан адууны асар их соёлтой улс байсан бол өнөөдөр бид дэлхийн бусад улс орнуудаас адуу эдлэх, морь уралдуулах соёлоос хоцорч байна гэдгээ эндээс бас харлаа. Монгол улсад морин уралдааны бусад олон төрлүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг нь ч харагдаж байна. Бид мэргэжил нэгт олон нөхдүүдтэйгээ зөвлөлдлөө олон асуудлаар ярилцлаа.
rn
Цаашид ММСУХ Азийн морины холбоотой ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?
rn
Цаашид хийх төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах шаардлага ч урган гарч байна. Шинэ Зеландын морин уралдааны холбоо энэ зөвөлгөөнөөр санаачлага гаргаж хөгжиж байгаа орнууд буюу Монгол улсын морин уралдаан дээр нилээн анхаарал тавьж энэ талаар төсөл бичиж хамтран ажиллах гэх мэт олон санаа санаачлагууд гарч ажил болж төлөвлөгдөж байна. Хурдан морь унаач хүүхдүүдийг олон улсад хурдан морины унаачаар /жокей/- гоор бэлтгэж гаргах асуудлыг бид нилээн өндөр төвшинд ярилцлаа. Мөн ойрын зайн хурдан морины уралдаан энэ цэвэр цусны хурдан морины уралдааныг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар судалгааны төвшинд ажил болон явагдаж байна. Гэх мэтчилэн олон ажлуудын эхлэлийг тавьж ганзага дүүрэн олзтой ирлээ.