Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа

1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа. 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа 3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Дундговь аймгийн Хулд сумын Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хээр азаргыг уралдаанч хүү Төгсбаярын Гарам-Очир унаж айргийн дөрөвт хурдлууллаа 
5.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн азаргыг уралдаанч хүү Баярсайханы Баатархүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогтын хээр азаргыг уралдаанч хүү Эрдэнэбулганы Дөлгөөнтамир унаж хурдлууллаа

7. Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан азаргыг уралдаанч хүү Ханджаргалын Содбаяр унаж хурдлууллаа

8. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бэчээрэйн Далайн хар азаргыг уралдаанч хүү Батболдын Төгөлдөр унаж хурдлууллаа

9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнхийн  Дүүрэн хээр азаргыг уралдаанч хүү Б.Хүрэлбаатар унаж хурдлууллаа

10. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Гантөмөрийн Гончигийн Бүүдэн азаргыг уралдаанч хүү Гончигийн Баяндалай унаж хурдлууллаа

2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/
"АРЫН ХАНГАЙН ШИГШМЭЛ ХУРД" - 2014 Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2014” Наймдугаар сарын 1-ны өдөр Архангайн Цэнхэр суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм.