Мэдээ мэдээлэл

ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ

ММСУХ ны 2010 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод,тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг залуу уяач,шилдэг гал,шилдэг ивээн тэтгэгч,шилдэг хурдан морь унаач хүүхэд гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн

ММСУХ ны 2010 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод,тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу  шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг залуу уяач,шилдэг гал,шилдэг ивээн тэтгэгч,шилдэг хурдан морь унаач хүүхэд  гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү.

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн

 

Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.