Мэдээ мэдээлэл

УЯАЧ БҮХЭНД “ИХ ХУРДЫН ХИШИГ”-БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа.

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа. Морио бүртгүүлж номероо авч байгаа уяач бүхэнд ММСУХ-наас “Их хурдын хишиг” - бэлэг түгээсэн юм.  Нэг талдаа “ММСУХ – 15 жил” гэсэн бичигтэй нөгөө талдаа “Их хурд” уралдааны лого бүхий уутан дахь тэрхүү бэлэг нь хадаг, арц, аяга,  ааруул, сүүлийн үед Уяачдын холбоонооноос эрхлэн гаргасан хэд хэдэн баримтат кино бүхий CD, “Алтан түрүү” зэрэг иж бүрдлээс бүрдсэн энэхүү бэлгийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авлаа. Австрали тивд болсон Азийн Морин Уралдааны Холбооны 33-р бага хуралд оролцсон манай төлөөлөгдчийн аян замын тэмдэглэлээс бүтсэн “Ногоон тивийн төвөргөөн”, Герман улсад болсон олон улсын морины үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага, өмнөх “Их хурд” уралдаануудын тухай өгүүлсэн “Тэнгэрийн тамга” зэрэг олон сонирхолтой киноноос бүрдсэн тэрхүү CD манай уяачид, морь сонирхогчдод нэн сонирхолтой бас хэрэгтэй зүйл байсан нь мэдээж.

УРАЛДСАН МОРЬ БҮХЭН МЕДАЛЬТАЙ

“Их хурд-5”-д уралдуулахаар авч ирсэн морь бүхэн медальтай буцжээ. Учир нь ММСУХ-ны “Дурсгалын алтан медаль” хийлгэж энд уралдахаар ирсэн морь бүхний тоогоор эзэнд нь хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Энэ медаль нэг талдаа Хар дэл жанжин бэйсийн Хонгор зээрдийн зураг болон Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан “Их хурд”-2010 гэсэн бичигтэй. Нөгөө талдаа ММСУХ-ны лого болон Улаанбаатар гэсэн бичиг бүхий энэ “алтан” медалийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авч байв. “Энэ чинь бараг “Их хурд” уралдаанд түрүүлээд ирлээ үнэмшихээр сайхан медаль байна. Нутаг усандаа очоод ярих юм ихтэй боллоо” гэж баярлаж хөөрсөн уяачид магнайдаа хүргэн адис авч байжээ, энэхүү “Алтан” медалиас.

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дунд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 56 эрлийз дунд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз дунд насны морьд ирсэн байлаа.