Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.