Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо. ММСУХ-ны 15 жилийн ой болон “Их хурд-5” уралдаанд зориулан гаргасан энэ дугаарт Уяачдын холбоог анх хэн хэн санаачилан, үүсгэн байгуулсан хийгээд ямар зам мөрийг туулан өнөөдрийг хүрсэн тухай дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Нийслэлд Морины цогцолбор босно”, “Хурдан морины унаач хүүхдүүд спортын дэд мастер цол хүртлээ”, “Уяачид энгэрийн тэмдэгтэй боллоо”, “Уяачдын малгай, залааны стандартыг баталлаа” зэрэг ММСУХ-ны эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээллийг эндээс үзэж болно. “Энэ жил Улсын их баяр наадамд хэний ямар ямар морь түрүүлж айрагдав? Энэ асуултын хариуг эндээс та бүрэн мэдэж болно. Зургаан насны айргийн таван морины зургийг манай сэтгүүл өнгөтөөр хэвлэн нийтэллээ. Мөн өмнөх “Их хурд” уралдаануудын цээжний морьд, энэ 15 жилийн хугацаанд Монгол Улсын “Манлай уяач” цол хүртсэн 50 шахам уяачийн нэрийг эндээс мэдэж болно. “Тод Манлай” уяач Э.Эрдэнэчулуун, “Мон Уран” компанийн захирал аугаа шарга азарганы эзэн Б.Наранхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлага нийтэлжээ. Мөн өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ононгийн цуврал хичээлийн үргэлжлэлийг эндээс уншаарай. Энэ хичээлээс Та Хурдан морийг таних, шинжих, уях сойх талаар нарийн нандин мэдээлэл, мэдлэгийг олж авна. “Дэлхийн морьтон” сэтгүүл уламжлалт 20 гаруй булангаас та шинэ соргог, өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

Соёолонгийн түрүү, айргийн морьд тодорлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд дөнгөж сая соёололоо н насны морьдын
Засгийн газрын тогтоолтой Говийн бүсийн хурдан морины уралдааны албан ёсны цуваа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам