Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох“Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгожээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэдонцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүд ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд гардууллаа. 
“Алтан морь” шагнал нь ногоон хаш суурин дээр цул мөнгөөр цутгаж алтаар шарсан ММСУХ-ны лого бүхий Алтан гэрэгэ, түүний өмнө эртний Хүннүгийн үеийн олдвор болох цул мөнгөөр цутгаж урласан Мөнгөн морийг монгол дарханы аргаар урлаж дахин давташгүй урлагийн бүтээл болгожээ.  Мөн “Алтан морь” шагналын одон нь цул мөнгөөр цутгаж морийг нь алтаар товойлгон урласан уяачдын эрхэм дээд шагнал болжээ.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа
Их Хурд-8: Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.