Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

ХЭНТИЙ АЙМГИЙН МСУХ

      Хэнтий аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.