ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн чансаа тогтоох журам

Нийтлэг үндэслэл:

Монгол улсын биеийн тамир спортын тухай хуулийн 4-р зүйлийн 1.2 заалт, Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн ... заалтуудыг үндэслэн ММСУХ- ны Рейтингийн зөвлөл Монголын улсын чансаа өндөр уяачид, унаач хүүхдүүд, азарга, их насны морьдын  чансааг тогтооход энэхүү журмын зорилго оршино.

Нэгдүгээр зүйл: Чансааны төрөл

Улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдаанд амжилт гаргасан уяачид, хурдан морь унаач хүүхдийн амжилт энэхүү чансааны шалгуур үзүүлэлтүүд болно.

1. Монгол улсын чансаа өндөр 9 уяач

2. Монгол улсын чансаа өндөр 9 унаач хүүхэд

3. Монгол улсын чансаа өндөр 9 азарга

4. Монгол улсын чансаа өндөр 9 их насны морь

Хоёрдугаар зүйл: Чансааг тогтоох журам

Улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдааны амжилтыг онооны системээр үнэлнэ. Үүнд:

 

Чансаа

 

Нэрс

“Их хурд” шигшмэл
уралдаан

Улсын наадам

Бүсийн уралдаан

Улс оноо

Бүс оноо

Бүгд оноо

Дээд-2 нас түрүү
6  оноо

Дээд-2 нас айраг
4  оноо

Бага-4 нас түрүү
4  оноо

Бага-4 нас айраг
3  оноо

Дээд-2 нас түрүү
4
оноо

Дээд-2 нас айраг
3
оноо

Бага-4 нас түрүү
3
оноо

Бага-4 нас айраг
2 оноо

Түрүү
12 оноо

Айраг
9 оноо

1

 

                   

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Монгол улсын чансаа өндөр 9 уяачийг тогтоохдоо тухайн уяачийн  үзүүлсэн нийт амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.

2. Монгол улсын чансаа өндөр 9 унаач хүүхдийн амжилтыг тогтоохдоо тухайн хүүхдийн  үзүүлсэн нийт амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.

3. Монгол улсын чансаа өндөр 9 азаргын амжилтыг тогтоохдоо тухайн азарганы үзүүлсэн нийт амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.

4. Монгол улсын чансаа өндөр 9 морьдын амжилтыг тогтоохдоо тухайн морины үзүүлсэн нийт  амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.

5. Монгол улсын өндөр чансааны амжилтыг тогтоохдоо зөвхөн тухайн жилийн амжилтыг үндэслэн жил бүр тогтооно.

Гуравдугаар зүйл: Чансааг зарлах хугацаа

Рейтингийн зөвлөл жил бүрийн эцсийн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн жилийн чансааг хэлэлцүүлэн, холбооны веб сайт, сонин сэтгүүлээр олон нийтэд зарлан мэдэгдэнэ.