Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Баасансүрэнгийн Нямжав танд ажлын амжилт хүсье.

Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа

Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ.

Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч Б.Нямжав тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан юм. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Баянхонгор аймгийн Буянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын Халтар даага уралдаанч хүү унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын Хээр даагыг Мөнхбатын Батцоож уралдаанч хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа
Баруун бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан морьдын албан ёсны цуваа Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан Бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой "Баруун бүсийн их хурд" даншиг наадам Ховд аймагт болж өндөрлөлөө.