Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ

2016-10-11 18:14:46 - Дотоод

2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн  гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын  Mongolian Saturday түрүүлж  Дэлхийн аварга  хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.

 Монгол Улсын Алдарт Уяач Энэбишийн Ганбат "Mongolian Saturday"- хүлгээ хэлэхдээ энэ жил бид дэлхийн бүх томоохон уралдаанд урилгаар оролцлоо, Ирэх жил ч мөн адил бид дэлхий даяар аялан уралдах төлөвлөгөөтэй байна. Бидний бэлтгэл хангалттай байгаа, Англид уралдах үеэр авсан бэртэл нь бүрэн эдгэрсэн дахин Дэлхийн Аварга авахыг зорьж байна гэлээ.