Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 2015

2016-09-01 14:06:42 - Дотоод

        Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн  SS-club-ийн их танхимд нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны хамт олон , хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.

        ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд үг хэлснээр хүндэт зочид төлөөлөгч , уяачдад зориулсан шинэ жилийн цэнгүүн эхэлж, уламжлал ёсоор Монгол Улсын 2015 оны өндөр чансаатай  9-н уралдаанч хүүхэд , 9-н уяач,  9-н азарга, 9-н их нас , 9-н Эрлийз дээд насны хүлгүүдээ тодорсныг зарлан алдаршуулсан юм

        Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Туурга тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадам тэр дундаа морины уралдааныг хөгжүүлж,  мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд цуглан улиран одож буй 2015 оныхоо амжилт, бүтээлийг дүгнэлээ.

       Өнөө жилийн баярын цэнгүүн ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан доорх эрхмүүд  хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаасан юм. 
ММСУХ-ны дээд шагнал Молор Эрдэнэ одон:
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар 
ММСУХ-ны   Алтан морь шагналаар: 
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн М.Мөнхбаясгалан 
ММСУХ-ны  Эрдэнийн-Очир одонгоор:
1.С.Баасанхүү /Тэргүүлэгч гишүүн /
2.Ц.Галбадрах /Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга , хүндэт тэргүүлэгч/
3.П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
4.Б.Содномцог /Монгол Улсын Тод Манлай Уяач /
5..Чулуунбат /Төв аймгийн Сэргэлэн сумын ахмад уяач/
6.Д.Баясгалан /”Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга /
7.Н.Санжаадорж /Хэнтий аймгийн МСУХ-ны хүндэт тэргүүн/
8. Д.Самданжамц / тэргүүлэгч гишүүн ,Монгол Улсын Гавьяат мал зүйч/
9.С.Энхбаатар –ММСУХ-ны анхны хяналтын зөвлөлийн дарга 
10.Ц.Мэндсайхан-/ Тэргүүлэгч гишүүн /
11.Н.Ганбаатар- /Дорнод аймгийн МСУХ-ны хүндэт тэргүүн/
12. Б.Баярсайхан- /Монгол Улсын Алдарт уяач/ 
13. Г.Баярцогт –/Тэргүүлэгч гишүүн, Орхон аймгийн МСУХ-ны дэд тэргүүн
14. Д.Дэлгэрбаяр */Монгол Улсын Алдарт Уяач/
15. Д.Бат-Орших  /Өвөрхангай аймгийн МСУХ-ны тэргүүн/
16.Х.Төмөрхадуур - Биологийн ухааны доктор
17. Л.Наранбаатар – НМСУХ-ны дэд тэргүүн
18. Ш.Үнэнбат – НМСУХ-ны тэргүүлэгч
19. ММСУХ –ны бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулах үйлсэд хөдөлмөр зүтгэлээ гарган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын  сэтгүүлчийг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 
“Тод магнай” сэтгүүлийн эрхлэгч А.Эрдэнэтуяа
20.“Түмний эх” студийн захирал Б.Ганпүрэв
22.Фото зурагчин –С.Батбаатар
23. Г.Баяржавхлан - НМСУХ-ны тэргүүлэгч
Уяачийн Алдар одонгоор:
1. З.Цэнд-Төв аймгийн ахмад уяач 
2.С.Ганболд-Өвөрхангай аймгийн “Аравгар хээр”МСУХ-ны тэргүүлэгч  
3. Х.Үүрцайх-НМСУХ-ны тэргүүлэгч
4.С.Цогбаяр-Төв аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
5.П.Мөнхжаргал-Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга”МСУХ-ны тэргүүн
ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр:
1.Ө.Хүдэрхангай- Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга”МСУХ-ны нарийн бичгийн дарга 
2.Б.Мөнхтөр-Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ-ны нарийн бичгийн дарга 
3.Б.Батсайхан-Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга 
4.С.Энх-Амгалантогос-Говьсүмбэр аймгийн “Боржигон”МСУХ-ны нарийн бичгийн дарга
5.С.Ваанчиг-Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга 
6.Д.Баясгалан-Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга
           

        Нюанс попера хамтлаг,  МУСТА ,Б.Батболд, Б.Энхмэнд, Э.Төрмандах,  нарын уран бүтээлчид хүрэлцэн ирж аялгуу эгшгийн хөг нэмлээ. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд азын сугалаа явагдаж тохирлын азтангууд хазаар хожлоо.  Баярын цэнгүүны үеэр  өвлийн өвгөн , цасан охидын хамтаар  хүрэлцэн ирж уяачдын эрхэмсэг гэргий, хөдөө орон нутгаас ирсэн уяачдад бэлэг гардуулсан юм.  

Содон сониноор дүүрэн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн юм.