Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

МОРЬТОНЫ ЖАГСААЛ БОЛЛОО.

2015-09-02 11:04:19 - Дотоод

Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жил, Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 2 жил, Монголын уяачдын баяр наадмаар Зохион байгуулах комиссоос уяачид, наадамчдыг тээврийн хэрэгсэл, мотоциклоос татгалзан морьтойгоо наадах уриалга гаргасан байсан билээ. Энэ дагуу тус баяр наадмын нээлтийн ажиллагааны үеэр 20 аймаг, нийслэлийн салбар холбоод тус бүр 50 морьтон оролцсон жагсаалыг зохион байгууллаа.

Уг жагсаал нээлтийн ажиллагааны үеэр Монголын уяачдын Их цагаан сүлдийг залсаны дараа аймаг, нийсэлийн салбар холбоод үсгийн дарааллаар салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгчид, уяачид морьтой баяр наадмын талбайг нар зөв хурайлан тойрч, Монголын уяачдын сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн наадамчин олондоо баяр хүргэн мэндчилсэн юм.

Мөн Морьтоны жагсаалын үеэр Монголын их өв соёл морьтон Монголчуудын тасрашгүй удам болсон 7 настай хүү наадмын талбайд морьтой орж ирэн унаж яваа морио цоройлгон наадамчин олондоо мэндчилсэн нь тун чиг сонин содон байлаа.

Цаашид Монголын морин спорт, уяачдын холбооноос адуугаа унаж эдлэх соёлыг дэмжих үүднээс авто тээврийн хэрэгслээс татгалзаж морьтой Монгол наадам, морио унаж, үндэсний дээл хувцасаа өмсөж наадамлах тал дээр анхаарч ажиллах болно.    

 

 

 
 
 
 
 


Сэтгэгдэлүүд
Нийт 1

best POE currency seller
2018-01-21 05:15:50
I mean it!rnbest POE currency seller http://poeguides.edublogs.org/2017/12/12 /path-of-exile-3-1-best-starter-builds/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: