Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Хэнтий аймгийн Галшар суманд“МОНГОЛ УЯАЧ 3000” сумдын зөвлөлгөөнийг зохион байгууллаа

2015-06-29 19:47:13 - Дотоод

 Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бодлого, үйл ажиллагаагаа орон нутгийн гишүүддээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан гишүүд, уяачдын уяачдын санал, бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлсэн билээ. 2015 оны 6 дугаар сарын 13-нд Хэнтий аймгийн хойд бүсийн сумдад,6 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дархан, Баянхутаг,Баянмөнх,Хэрлэн, Бор-Өндөр, Галшар сумдын уяачдын төлөөлөл оролцсон  “МОНГОЛ УЯАЧ-3000”  сумдын зөвлөлгөөнийг монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн  Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын төрсөн нутаг Галшар суманд зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн,  Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” МСУХ-ны хүндэт тэргүүлэгч Хэрлэн сумын уугуул Намсрайцэрэнгийн Санжаадорж , ММСУХ-ны ажлын алба, сум орон нутгийн удирдлага, “Хардэл бэйсийн унага” МСУХолбооны тэргүүн Балжиннямын Энхтайван болон уяачдын төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцлоо.

Хэнтий аймгийн Галшар суманд зохион байгуулсан “Монгол уяач-3000” сумдын зөвлөлгөөний үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийсэн ажлууд болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, орон нутгийн уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцсон цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус зөвлөлгөөний үеэр ММСУХ сумдын салбар холбоогоо батламжилж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий морины зүтгэлтэн, уяачдыг “Уяачын алдар" одонгоор шагнасан юм.

Үүнд:

 Дархан уул сумын “Дархан ажнай” МСУХолбоо

 1.Гэндэндамбын Содном

2.Дашдоогийн Санжаажав

3.Цэцэгмаагийн Ханджүгдэр

  Баянхутаг сумын “Жаргалант хүлэг” МСУХолбоо

 1.Манжуурийн Мөнхнаран

2.Ренцэннамжилын Цогхалтар

3.Уртнасангийн Жаргалсайхан

 Баянмөнх сумын “ Мөнхийн хүлэгч” МСУХолбоо

 1.Жамъяндоржийн Пүрэвчулуун

2.Аръяабазарын Баярмагнай

3.Оюунбилэгийн Батбаяр

Хэрлэн сумын “Хэрлэнгийн хурд” МСУХолбоо

 1.Намсрайцэрэнгийн Санжаадорж

 2.Норовын Алтантөгс

 3.Долгорын Баярхүү

 Бор-Өндөр сумын “Боржигон ажнай” МСУХолбоо                     

 1.Лхамын Гомбодорж

2.Чойжавын Бухаа

3.Алтангэрэлийн Чинбат

  Гал шар сумын ” Хардэл бэйсийн унага” МСУХолбоо

 1.Ренциндоржийн Ачтай

2. Дорждэрэмийн Шижирбаяр

3. Пүрэвийн Энхбаатар

4.Балжиннямын Энхтайван

5.Дуламсүрэнгийн Очирбат

 

 

 


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: