Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Төв аймгийн Баянжаргалан суманд “Монгол уяач –3000” зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

2015-04-21 18:55:22 - Дотоод

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны бодлого, шийдвэрээ танилцуулж, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан гишүүд, уяачдын уяачдын санал бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” аймгийн зөвлөлгөөнийг өнгөрсөн жилүүдэд 21 аймагт   зохион байгуулсан юм.

Аймгуудын “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөлгөөний үр дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн цаашид энэхүү зөвлөлгөөнөө сумдад хийх тухай шийдвэрийг гаргасан билээ.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны түүхт 20-н жилийн ойн хүрээнд сумдын анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөлгөөнийг ММСУХолбоо анх үүсгэл санаачилгаа эхлүүлсэн Төв аймгийн Баянжаргалан  сумаас эхлүүлэх чиглэлийг Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд өгсөний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Дэд тэргүүн Ц.Туваан, Монгол Улсын Тод Манлай Уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Даваахүү, Монгол Улсын Манлай Уяач Г.Баттөмөр, Монгол Улсын Тод манлай уяач Б.Содномцог, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Тэргүүлэгч гишүүн НМСУХолбооны тэргүүн, М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн, сум орон нутгийн удирдлага, “Нялгын хурд” МСУХолбооны тэргүүн Г.Бямбадорж нар болон уяачдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.

Төв аймгийн Баянжаргалан сумын “Монгол уяач-3000” зөвлөлгөөнд оролцогсдод Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд илгээлт хүргүүлж, амжилт хүссэн юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, орон нутгийн уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцон цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой боллоо.