Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

ММСУХ үүсгэн байгуулагдсан голомт нутагтаа дурсгалын хөшөө босголоо

2015-04-21 18:37:20 - Дотоод

Монгол түмний өв их соёл болох адуун өв соёл нь үндэсний хурдан морины  уралдаанаар илэрхийлэгддэг билээ.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт хорин жилийн ойд зориулж анхны үүсгэх тухай санаачилга, яриа болж байсан буюу тулгын чулуугаа асаасан голомт болох Төв аймгийн Баянжаргалан сум юм.

 Тэртээ 1995 онд Баянжаргалан сумын Сайн Хөөтийн Адуун чулуу гэдэг газарт адуучны отрын бор гэрт Монгол Улсын Манлай уяач Галын Баттөмөр, анхны тэргүүнээр ажиллаж байсан Галбадрахын Пунцагбалжирасан, түүхийн ухааны доктор, сэтгүүлч А.Баярмагнай, Монгол Улсын Тод Манлай Уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Даваахүү,  Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат нарын 5 хүн ММСУХ-г үүсгэн байгуулах тухай  шийдвэрлэж, улмаар 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уяачдын анхдугаар хурлаа хийн үүсгэн байгуулагдсан түүхтэй юм.

ММСУХ-ны 20 жилийн ойдоо зориулан холбооны логог чулуун суурин  дээр товойлгон зэсээр  цутгасан хөшөөг бүтээж, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ.


Энэхүү хөшөөний  нээлтэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, үүсгэн байгуулагч Монгол Улсын Тод Манлай Уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Даваахүү, Монгол Улсын Манлай Уяач Г.Баттөмөр, Дэд тэргүүн Ц.Туваан, Монгол Улсын Тод манлай уяач Б.Содномцог, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Тэргүүлэгч гишүүн НМСУХолбооны тэргүүн, М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн, сум орон нутгийн удирдлага, “Нялгын хурд” МСУХолбооны тэргүүн Г.Бямбадорж нар оролцлоо.

Нээлтийн ажиллагааны улаан тууз хайчлан, лам нар ном хурж хөшөөг шүншиглэн, морин хуурч,  уртын дуучид ая дуугаа өргөн ММСУХ-ны үүсгэл санаачилга эхэлсэн тэр шүншигтэй газрыг мөнхлөн дурсгалын хөшөөг сүндэрлүүллээ.  

 

 

 

 
 
 


Сэтгэгдэлүүд
Нийт 1

dglpstaglo
2018-06-27 08:41:08
tbmQ2g <a href="http://yagfauzsngog.com/" ;>yagfauzsngog</a>, [url=http://tqbmrrsxszfd.com/]tqbmrrsxsz fd[/url], [link=http://ktbfmpavpdyk.com/]ktbfmpavp dyk[/link], http://pdaysyirjqgi.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: