Мэдээ мэдээлэл

Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“Хутагтын хурд-2015” Говийн бүсийн хаврын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2015-03-19 14:14:53 - Дотоод

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 33 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт Говийн бүсийн хаврын уралдааныг ММСУХ, аймгийн  ЗДТГ, “Хутагтын хурд ” Морин Спорт Уяачдын Холбоо хамтран зохион байгууллаа.  

 “Хутагтын хурд-2015” Говийн бүсийн хаврын хурдан морины уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Г.Алтангэрэл, Д.Мөнхбат, Ц.Батсайхан, Б.Бат-Өлзий,  Монгол Улсын Манлай Уяач С.Төмөр-Очир, Н.Даш-Өлзий, Д.Хишигжаргал Монгол Улсын Алдарт Уяач Т.Гантөмөр  нарын  улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн  болон  залуу уяачдын уяж сойсон Улаанбаатар хот, болон Архангай ,Булган, Говь-Алтай , Говь-Сүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Орхон аймаг зэрэг 16 аймгийн 62 сум, 400 гаруй уяачдын 340 уралдаанч хүүхэд оролцсон байна.

Нийт 4-насны 577 хурдан морь уралдахаар бүртгүүлсэнээс:

               -Азарга 149

               -Их нас 212

               -Соёолон 174

               -Эрлийз дээд нас 42 уралдсан бол Говь-Алтай аймаг 1 түрүү 1 аман хүзүү 1-айраг, Дорноговь аймаг 1 түрүү 2 айраг, Дундговь аймаг 3 айраг, Өмнөговь аймаг 1 түрүү 1-айраг, Сүхбаатар аймаг 2 аманхүзүү 2 айраг, Төв аймаг 1 түрүү 2 аманхүзүү, Ховд аймаг 1 аманхүзүү 1 айраг, Хэнтий аймаг 1 айраг хүртэж хурд хуваасан сайхан наадам болж өнгөрлөө.

“Сэлэнгэ хурд-2015” Хангайн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, аймгийн “Хутагтын хурд” МСУХ,  аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор, дэд тэргүүн Ц.Туваан , Л.Цагаандалай, Ц.Батсайхан, Д.Хишигжаргал. Н.Даш-Өлзий, Л.Энхбат нар хүрэлцэн очсон байна.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: