Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ”

2012-09-20 16:24:06 - Ярилцлага

Өхөөрдмөөр өрөвдмөөр

Өөдөсхөн биетэй

Өдөртөө хэдэн өртөө

Өдтэй сум шиг хурдалсан

Хурдан морины хүүхдийн

Хувцас нь хүртэл цодхон

Хуй салхи шиг эрчлэх

Тоосон дундаас тодхон

Ийм үгтэй дуу бий.

Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна . Бороонд навтас мэт норж ,наранд өвс мэт гандсан уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийн эцсийн үр дүн морины хүүхдээс шалтгаалах нь олонтаа . Энэ цагийн домог болсон цуутай шарга азаргыг сүүлийн хоёр ч жил унаж хурдлуулж буй унаач хүү Цолмонгийн Лхагвасүрэнг энэ дугаарынхаа “Хурдан морины хүүхэд ” буланд урьж ярилцлаа .

-Энэ жил чи хэдэн настай вэ?

Арван дөрөвтэй .

-Хэд дэхь жилдээ хурдан морь унаж байна вэ?

-Би 2007 онд Эрдэнэчулуун ахын гэрт ирсэн . Манайх Архангайн Их Тамир сумынх . Эрдэнэчулуун ах  хурдан морь унуулах гэж намайг хотод авчирсан . Манай ээжийн хамаатан л даа .

-Өмнө нь наадмын морь унаж байсан уу?

-Үгүй ээ . Зүгээр л морь унадаг байсан . Энд ирээд л хурданы морь унаж үзсэн .

-Анх удаагаа л хотод орж ирсэн байх. Хотод ирээд хурдан дассан уу?

-Анх хотод ирээд сайн дасахгүй байсан . Гэр рүүгээ явья гэж уйлдаг байсан . Арваад хоноод л дассан.

-Чи эхээс олуулаа юу? Танай гэр бүлд чамтай адилхан унаач бий юу?

-Би ээжээсээ хоёулаа . Охин дүү маань дөрөвдүгээр анги. Тэр морь унадаггүй.

-Ирсэн жилээ ямар морьд унаж уралдсан бэ? Айрагдаж түрүүлсэн үү?

-Ирсэн жилээ би Эрдэнэгэрэл ахын хонгор соёолонг  унаж улсад түрүүлсэн . Жаргалсайхан ахын хээр хязааланг бас улсад тавд хурдлуулсан . Алтан овооны надамд очиж хээр соёолонтойгоо аман хүзүүдүүлсэн . Бас Оюунбатар ахын хул морийг унаж хурдлуулж тавд ирсэн . “Их хурд -4”-т бас айргийн тавд ирсэн .

-Шарга азарга хэзээнээс эхэлж унасан юм бэ ?

-2008 оны улсын наадамд анх унаж түрүүлгэсэн . Тэр жил миний унасан соёолон улсад аман хүзүүдсэн . Хязалангаа тавд давхиулсан .

-Шарга азарга унад гарахад Эрдэнэчулуун ах нь юу гэж захидаг вэ?

-Нэг их юм хэлдэггүй юм аа . Азаргатай хамаагүй битгий зодолдуулаарай гэдэг .

-Зурхай дээр очиж явахад машинтай хүмүүс хөөж, сигнаалдаж, зарим нь бүр шилбүүрээроролгодог . Чи оролгуулж үзсэн үү?

-Үгүй ш тээ . Бид нар түрүүлээд яваад өгдөг юмаа . Хамгийн түрүүнд очоод байраа эзэлчихдэг . Тэгэхгүй бол цээжинд эргэж чадахгүй шүү дээ .

-Шарга азарга цээжинд гараад л тасраад явчихдаг уу? Арас хөж туулсан тохиолдол байхгүй юу?

-Дандаа цээжинд гардаг . Хамгийн эхэнд л эргэдэг . Шарга гараад л өөрөө тасарчихдаг . Тэгээд өөрөө тааваараа сайхан явчихдаг .

-Гуядуулж оролгуулж бараг үзээгүй биз?

-Уралданы турш  нэг ч ташуурдаж үзээгүй ш тээ , би . Ташур хүргэлгүй явж байгаад л барианд ороод ирдэг . Үзүүр дээр , барианд орж ирэхийн үед л ташуураа хөдөлгөж , урам өгдөг . Тэхээр шууд хөдлөөд  л, тарлаад л ороод ирдэгийм .

-Наадмын урд шөнө юу бодогддог вэ?

-Маргаш хурдан болоосой л гэж боддог .

-Улсын наадамд зургаан нас морийг дарааллан унаж байсан тохиолдол бий юу?

-Байлгүй яахав . Жил бүр л зургаан нас дараалан унаж байгаа шүү дээ .

-Ядарч шантарч , халшрах тохиолдол гардаг уу? Бороо ороод байхаар их хэцүү байдаг уу?

-Үгүй ээ , ядарч шантардаггүй . Бороо орж байвал харин ч бүр гоё штээ .

-Хурдан морь унаад гоё гоё зүйлэр шагнуулдаг байх. Хамгийн том шагнал нь юу байсан бэ?

-Мөнгө төгрөг , цүнх , ном дэвтрээр шагнуулдаг . Ноднин жил би улсын “Шилдэг унаач ” хүүхдээр шалгарсан . Тэр л надад хамгийн том шагнал байсан .

-Шарга азарга хаана яаж сунгадаг юм бэ ?

-Бага сунгааг өөрийнхөө гал дээр өөрсдийнхөө азарганудтай хийдэг. Их сунгааг л бусад уяаныхантай нийлж хийдэг .

- “Их хурд -4”-т уралдахад шарга азаргыг чи унаагүй юу? “Магнай халтар ” түрүүлэхэд ...?

-Үгүй ээ . Миний өмнөх унаач , Пүрэвдорж ах унасан . Одоо тэр ах моринд хүнддээд , морь тавиач болчихсон .

-Надмын урд өдөр шарга азарганд ямар ажил хийдэг вэ?

-Нэмнэж байгаад хөлсөлдөг .

-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Уяач л болно.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: