Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ

2012-09-20 15:20:29 - Гадаад

Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан. 2001 оны 28-р чуулган дээр нэрээ өөрчлөн Азийн морин уралдааны Холбоо нэртэй болсон байна. Энэхүү чуулган нь цэвэр үүлдрийн морин уралдааны дэлхийн гол гол олон улсын морин уралдааны холбоодын нэг хэмээн танигдсан бөгөөд анхны чуулган нь 1960 оны 5-р сард Токио хотод зохиогдсон бөгөөд энэхүү чуулганд нийт 69 төлөөлөгч оролцож байжээ.

Үүсгэн байгуулагч орнууд нь  

Бурма, Хонг Конг, Япон, Малайз, Филиппин, Сингапур, болон Тайланд орнууд байжээ. Энэтхэг улс энэхүү улсуудын тоонд орох байсан хэдий ч тус улсаас оролцох байсан төлөөлөл оролцох боломжгүй байжээ.

Хонг Конг улс тус холбооны үүсгэн байгуулагчийн гишүүн байсан хэдий ч тэр үед орон нутгийн уралдааныг сонирхогчийн үндсэн дээр зохион байгуулдаг байсан бөгөөд анхны 2 зөвөлгөөний дараагаар Хонг Конгын төлөөлөл 10 дугаар Зөвөлгөөн хүртэл ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй байна. 1972 онд Мэлбурнд 10 дахь удаагийн зөвөлгөөн зохион байгуулагдах үеээр мэргэжлийн морин уралдааны ажиллагаа колонид бий болсон бөгөөд Хонг Конг улс албан ёсны гишүүн орон болсон байна. Одоог хүртэл тус холбоо нь тус холбооны зохион байгуулж буй уралдаанд оролцох төлөөлөгчдийн тоогоороо ч, нутаг дэвсгэрийг хамрах хүрээгээрээ ч тэр өргөжин тэлсээр байгаа юм.

1960 онд зохиогдсон 2 дахь удаагийн зөвлөгөөни үеэр Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд, Саравак улсууд албан ёсны гишүүн орон болж, 1970 онд болсон 9 дахь удаагийн Зөвлөгөөн дээр Солонгос, Турк улсууд  элсэн орсон байна. 1973 онд зохион байгуулагдсан 11 дахь удаагийн Зөвлөлгөөн дээр Индониез, Пакистан, 1982 онд 16 дахь удаагийн Зөвлөлгөөний үеэр Бахрайн улс, 1991 оны 22 дахь удаагийх дээр Макао, 1993 оны 23 дахь удаагийх дээр Өмнөд Африк, 1995 онд болсон 24 дахь удаагийн зөвлөлгөөн дээр Арабын Эмират, 1997 оны 25 дахь удаагийн зөвлөлгөөний үеэр Марвит, 1999 онд 26 дахь удаагийхад Саудын Араб, 2000 оны 27 дахь удаагийн зөвлөлгөөн дээр Оман, 2001 онд зохион байгуулагдсан зөвлөлгөөн дээр Катар улс тус тус  элсэн оржээ. Тус холбооны зорилго нь анх Count Sakai болон ноён Khine нарын санаачилсанаар хэвээр байгаа юм байна.

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ЗОРИЛГО:

  1. Гишүүн орнуудад зохион байгуулагддаг бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал болон зөвлөлгөөн, уралдаануудын талаар харилцан ойлголтыг олж авч, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих.
  2. Морин уралдааны болон морь үржүүлгийн асуудлыг дэмжих, тус  холбоотой холбогдолтой хууль, дүрэм журмыг танилцуулах.
  3. Морин уралдааны хөгжлийг дэмжих зорилгоор морин уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүн орнуудын уралдааны онцлог, соёл төрөл зай хэмжээ хоорондын зорилго, стратегийг ялгаваралан үзэлгүйгээр хөхүүлэн дэмжих.
  4. Морин уралдааны үйл явцтай холбоотой мэдээлэл, санал бодлоо солилцох.
  5. Морь сонирхогчдод зориулж олон улсын уралдаан, тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх

Тус холбоо нь дунджаар 12-18 сар тутамд хурал хийдэг

Төв нарийн бичгийн дарга нарын зөвлөл болон гүйцэтгэх зөвөлийг 1922 онд байгуулагджээ Тус нарийн бичгийн дарга нарын зөвлөл нь одоогоор Австралид байрладаг бөгөөд  Австралийн морин уралдааны зөвлөл үйл ажиллагааг нь гардуулан явуулдаг. Гүйцэтгэх зөвлөл нь нарийн бичгийн дарга нарын заасан ажилыг хэрэгжүүлдэг бөгөөд Австрали, Хонг Конг, Энэтхэг, Шинэ Зеландын төлөөлөгчид болон дараагийн зөвлөлгөөнийг зохион байгуулах улсаас бүрдэг байна.

“ВИКТОРИА” Морин уралдааны клубын дарга ноён Дэвид Вуорке, 1992 онд байгуулагдснааас хойш тус зөвлөлийн даргын албан тушаалд байсан бөгөөд 1997 онд Шинэ Зеландын цэвэр үүлдрийн морин уралдааны конпорацийн Ерөнхийлөгч ноён Морру Аклинд залгамжлуулан өгчээ.

2001 онд Азийн морин уралдааны холбооны хуулинд нэмэлт өөрчлөлт орсон нь гүйцэтгэх зөвлөлд хоёр дэд  дарга томилох тухай байсан бөгөөд Япон улсын Морин уралдааны холбооны докторт Иманара болон Хонг Конг улсын морь сонирхогчдын клубын доктор Ларри Вонг нарыг энэхүү албан тушаалд томилсон байна.

2003 онд доктор Ларри Вонг, доктор Наоки Койкерийн хамтаар тус зөвлөлийн даргын тушаалд сонгогдож ноён Роберт Чарли зөвлөлийн дэд даргаар томилогджээ.

2007 ноён Винфрейд Энгэльберкэт Врескэс доктор Исами Таказавгийн хамтаар тус зөвлөлийн даргаар сонгогдож, доктор Курис Поонавала дэд даргаар томилогджээ.

Гүйцэтгэх зөвлөл нь жилд дөрвөн удаа хурал хийдэг Азийн морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга болон дэд  дарга нар Морин уралдааны байгууллагуудын олон улсын холбооны гүйцэтгэх комисст суудаг байна Азийн морин уралдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга мөн Морин уралдааны байгууллагуудын олон улсын холбооноос зохион байгуулдаг хурлын техникийн зөвлөх хийдэг байна.

        



Сэтгэгдэлүүд
Нийт 1

jbrwjxbs
2018-06-27 08:35:34
30YJnq <a href="http://wvgctnwvdrtk.com/" ;>wvgctnwvdrtk</a>, [url=http://lgynltdxcjky.com/]lgynltdxcj ky[/url], [link=http://mprtpvwijobn.com/]mprtpvwij obn[/link], http://jrndyoypkwpg.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: