Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Эскиндеръя уралдах боломжгүй боллоо

2012-09-20 15:19:35 - Гадаад

Кентаки Дерби-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хүлэг Эскиндеръя хөлний гэмтлийн улмаас уралдах боломжгүй болсон байна. Энэ тухай түүний уяач-дасгалжуулагч Тод Флетчер өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр албан ёсоор мэдэгджээ.

Тод Флетчер Эскиндеръя-н зүүн урд хөлөнд бага зэргийн зовиур байгааг 1 өдрийн өмнө буюу 24-ний өглөө анх мэдсэн байна. Тэрээр үүнийг нухацтай анхаарч, шаардлагатай арга хэмжээг авсан боловч төдийлөн өөрчлөлт мэдэгдээгүй байна. Иймд Эскиндеръя-н эзэн Заяат-тай ярилцасны үр дүнд түүнийг энэ удаагийн уралдаанд оролцуулахгүй байхаар шийджээ.

Ноён Заяат Эскиндеръя-г 2008 оны Кийнлендын дуудлага худалдаан дээрээс 250,000 ам.доллараар худалдан авч байжээ. Эскиндеръя нь одоогийн байдлаар 6 уралдахдаа 4 түрүүлж, 725,000 ам.долларын шагнал аваад байгаа хүлэг юм. Тэрээр 2010 гарснаас хойш 2 уралдаж, 2 түрүүлэн Улаан Сарнайн Уралдааны гол фаворит-р тодроод байсан билээ.

Харин бусад оролцогчид Черчилл Даунс-д хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулиа хэвийн үргэлжлүүлж уралдахад бэлэн болцгоож байна.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: