Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд Азийн морин уралдааны 33-р бага хурал

2012-09-20 15:15:36 - Гадаад

Азийн морин уралдааны холбооны удирдлагууд сая таныг  хүлээн авч уулзаж гишүүний батламжийг гардууллаа. Баяр хүргэе?

 Өнөөдөр  Австралийн Сидней хотод Азийн морин уралдааны холбооны 33 дугаар бага хурал болж энэ хуралдаанд   Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр  оролцож  байна. Энэ бага  хурлын үеэр Азийн морин уралдааны холбоонд  элссэн баримт бичгийг  Азийн морин уралдааны холбооны ерөнхийлөгч ноён Кожо Сато бидэнд гардуулж өглөө. Хурлын ажиллагаа ажил хэрэгч болж байна.  Азид морин спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болгож байна.

Та 33-р бага хурал дээр та нилээн сонирхолтой итгэл тавилаа. Зочид төлөөлөгчид их сонирхож хүлээн авч байна. Энэ талаараа ярихгүй юу?

 Монгол улс бол 2000 жилийн тэртээ адуугаараа уралдаж байсан гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Энэ үүднээсээ Монголчууд бид асар олон жилийн адуу эдлэх соёлтой ард түмэн. Монголын хурдан морин уралдааны  өнөөгийн нөхцөл байдлын талаар арваад минутын илтгэл тавьж , 30 минутын баримтат киног төлөөлөгч нарт үзүүллээ. Энэ хуралд Азийн 36 орны 1200 гаруй  төлөөлөгч  оролцож байна. Монголчуудын уламжлалт хурдан  морины   уралдаан бол нэг бөөн гараагаар их урт замд уралддаг уралдааныг Азийн морин уралдааны холбооны удирдлагууд, ирсэн төлөөлөгч нар ихэд сонирхож манайд очиж танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.  Бид үндэснийхээ морин уралдааныг дэлхийн нийтийн сонгодог уралдаан болох морин тойрууллагын уралдаанд уралдуулах бэлтгэлийг хангах, адууныхаа угшилыг сайжруулах, морин тойрууллагатай болох зорилтуудыг тавьж байгаагаа Азийн морин уралдааны холбоонд  тавилаа. Сидней  хотод болж байгаа энэ бага хурлын үеэр бид чамгүй үр дүнтэй ажиллаа.  Бид тодорхой  санал хүсэлтээ  хэд хэдэн орны зорилго нэгт нөхдөдөө тавилаа.  Манай холбооны санал хүсэлтийг хүлээж авч цаашид нилээн ойр дотно хамтран ажиллана гэдгээ  олон орны холбоодууд саналаа  илэрхийлж байна.

Австрали улс морин тойруулгаараа дэлхийд алдартай гэдэг .Та бүхэн морин тойруулга үзэж сонирхов уу?

Австрали улсад жилдээ 16 мянган морины уралдаан болдог гэж байна лээ. Өнөөдөр Сидней хотын “ROYAL RANDWICK” морин тойруулгад  намрын хамгийн том  уралдаан болж  хурлын төлөөлөгч нарт үзүүлж байна.  Энд нийтдээ найман удаагийн гараагаар морьд уралдаж байна. Ер нь Австралийн хэд хэдэн хотуудад өнөөдөр нилээн томоохон бооцоот уралдаан нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм байна. Эндээс бол бид сурч авах зүйл их байна. Монголчууд бид морин тойрууллагатай болох, Монголын хурдан морио морин тойрууллагад уралдуулж  сургах гээд олон ажлыг хийх ёстойг харж байна. Энэ чиглэлд цаашид их зүйлийг хийх ёстой гэж ойлгож байна.    

    Морин уралдааныг олон нийтэд түгээн хүргэхэд  мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрхэн яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар нилээд өргөн хэмжээнд авч хэлэлцлээ.

 



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: