Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Монгол уяачийн уясан хүлэг Америкт түрүүлжээ.

2012-09-20 18:02:14 - Гадаад

Монгол уулын нэртэй америк хүлгийн сойлго уяаг тааруулсан уяач нь Гүрийн Баттулга гэж намрын хурууд шиг тос даасан бор залуу байх. Тэрбээр Сансар хайрхны бэл хөлийн хүүхэд. Хайрхныхаа салхийг үймүүлж морин дэл дээр дарцаглан давхиж өссөн “цамцтай хараацай”. 

West Virgina мужид эхнэр Дамбадаржаагийн Нямсүрэн, хүү Гантулгын хамт ажиллаж амьдраад,  морин тойруулгын адуу малласан шиг, хүлэг морьдын тургилаа, үүрсээн дунд арав гаруй жилийн нүүр үзэж буй. Тэнд түүнээс өөр монгол уяач үгүй. 

Тойруулгын уралдаан долоо хоногт таван удаа болдог байна. Хоёр настай, гурван настай, нас гүйцсэн гээд морьдыг нас насаар нь уралдуулна. Эдгээр уралдаанаас шалгарсан шигшмэл хүлгүүдийн сонгомол уралдаан намар болж, тухайн жилийн аваргаа шалгаруулдаг журамтай гэнэм. 

Америктаа томд тооцогддог морин тойруулгын, нэр хүнд болоод бооцоо, шагнал өндөртэй энэхүү уламжлалт уралдаанд монгол уяачийн сойлгыг нь тааруулсан хүлэг өнгөлсөн нь анх удаа. Цаашилбал, холын Америкт монгол хүний уясан морь түрүү магнай болсон эхний тохиол ажээ. 

Морин тойруулгынхаа эзнийг унагатай гүү арилжих гэж байгааг мэдсэн Тулгаа Монгол руу, манлай уяач У.Буяндэлгэр рүү утас цохиж дуулган унагыг нь худалдаж авахыг санал болгосон байна. Буяндэлгэр уяач ч дуртай зөвшөөрч. Тэдний хамтарсан наймаа амжилттай болж арван есөн мянган ам.доллараар авсан дөрвөн хөл өсгий цагаан, зурмал халзан зээрд хүлэгтээ нутгийнхаа Сансар уулын нэрийг хайрлажээ. 

Буяндэлгэр уяач, Баттулга хоёр эртнээс шадарласан, ахан дүүсийн барилдлагатай улс аж. Түүнийг Америк явахад Буяндэлгэр уяач их тус хүргэсэн гэнэм. Ахын ачийг дүү нь марталгүй хариулж Буяндэлгэр уяачийн суу алдар харь гүрэнд цуурайтаж эхэлсэн нь энэ. 

Одоо хязаалан буюу гурван настай “Сансар уул”-ын эцэг азарга тус тойруулгын оны шилдэг хүлгээр шалгарч байсан ажнай бол эхийнх нь дүү 16 уралдахдаа найм түрүүлж, найм аман хүзүүдсэн хурдан адуу байдаг гэнэ. 

“Эрлийз адууны уяа сойлго монгол адууныхаас огт ондоо. Манай монгол адуу тэсвэр хатуужил сайтай байхад эрлийз адуу тийм биш. Арчилгаа маллагаа ихтэй. Эмзэг, бэртэл гэмтэл авах нь элбэг. Тун нарийн ажиллагаатай” хэмээн Тулгаа уяач өгүүлж байна лээ. Тэрбээр тойруулгынхаа эзний туслах уяач болоод дөрвөн жил болжээ. 

Баттулгын аав Гүр гэж Баянжаргалангаас өөр хаана ч байхгүй ховор, онцгой угшлын бужгар адуугаараа алдаршсан буурал байсныг морь судлаач, шинжээчид онцолсныг ном хэвлэлээс уншиж байсан юм байна. Тэрхүү бужгар адууны эрдэм чадал, ид шидийг одоо хэр бүрэн дүүрэн судлаагүй л байгаа.



Сэтгэгдэлүүд
Нийт 3

aejzdnq
2018-06-27 08:23:33
FbRIWZ <a href="http://lubfjyafccvr.com/" ;>lubfjyafccvr</a>, [url=http://xgeqagptuttg.com/]xgeqagptut tg[/url], [link=http://xpyekspsikvx.com/]xpyekspsi kvx[/link], http://jglrynrfligt.com/

Ernestnar
2018-03-06 05:57:50
http://achatcialisgeneriquefrance.net/ acheter cialis rnhttp://prixcialisgenerique.net/ cialis achat rnhttp://comprar-cialis-sinreceta.net/ comprar cialis rnhttp://acquistare-cialis-italia.net/ cialis

priligy
2018-02-14 21:39:34
<a href=http://www.gastromedia.es/es/>pr iligy</a> venta priligy rn<a href=http://www.offerteviaggiorganizzati .it/it/>costo priligy</a> priligy italia

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: