Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа

2018-10-22 15:51:49 - Дотоод

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Гантөмөрийн Чинзоригийн зээрд азаргийг 14 настай Дашнямын Өлзийбат унаж аман хүзүүнд хурдалжээ
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор азаргыг 15 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж айргийн гуравт хурдаллаа
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  Пүрэвийн Сэргэлэнгийн хээр азаргыг 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдаллаа
Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор морийг уралдаанч хүү Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдаллаа