Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн

2017-01-20 20:45:01 - Дотоод

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн  One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан  нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.

           ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар үг хэлснээр хүндэт зочид төлөөлөгч , уяачдад зориулсан шинэ жилийн цэнгүүн эхэлж, уламжлал ёсоор Монгол Улсын 2016 оны өндөр чансаатай  9-н уралдаанч хүүхэд , 9-н уяач,  9-н азарга, 9-н их нас , 9-н Эрлийз дээд насны хүлгүүдээ тодорсныг зарлан алдаршуулсан юм

        Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Туурга тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадам тэр дундаа морины уралдааныг хөгжүүлж,  мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд цуглан улиран одож буй 2016 оныхоо амжилт, бүтээлийг дүгнэлээ.

       Өнөө жилийн баярын цэнгүүнд 700 гаруй уяачид морины зүтгэлтнүүдийг хамруулснаараа онцлог бөгөөд морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан доорх эрхмүүд  хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаасан юм. 
ММСУХ-ны дээд шагнал Молор Эрдэнэ одон:
Нийслэлийн Налайх дүүргийн харъяат Монгол Улсын Тод Манлай Уяач, Гарамжавын Сундуйжав 


ММСУХ-ны   Алтан морь шагналаар: 
Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн, Аймгийн Алдарт Уяач МУСГЗ Лхаажавын Цагаандалай 


ММСУХ-ны  Эрдэнийн-Очир одонгоор:
I.Архангай

Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Гомбийн Барбаатар        

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Даваажавын Отгонбат

II. Баянхонгор

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул С.Баярмагнай

Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ч.Баасанхүү

III. Баян-Өлгий

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Ысбайн Башанхан

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын уугуул Халым Мадет

IV. Булган

Булган аймгийн Булган сумын уугуул Батмөнхийн Дагий

Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Намжилдоржийн Наяндун

V. Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Сандагийн Ваанчиг

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Баатарын Түмэндэмбэрэл

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Борын Дорждагва

VI. Говь-Сүмбэр

Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Дунгарын Отгонжаргал

Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Лхамсүрэнгийн Ёндон

VII. Дархан-Уул

Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумын харъяат Намсрайн Мөнхдаш

Дархан-Уул аймгийн Дархан сумын Эрдэнэдалайн Дэмбэрэлсамбуу

VIII. Дорноговь

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Очирбатын Энхмэнд

Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Отгонбаярын Саруулбаяр

IX. Дорнод

Дорнод аймгийн  Баян-Уул сумын уугуул Цэрэнжавын Дашмятав

Дорнод аймгийн  Сэргэлэн сумын уугуул Гонгорын Цогмандал

3. Дорнод аймгийн  Халхгол сумын уугуул Банзрагчийн Энх-Долгион

X. Дундговь

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Мандраагийн Сосорбурам

Дундговь аймгийн  Хулд сумын уугуул Сосорын Мөнхбат

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Баавгайн Шатар 

XI. Завхан

1.Завхан аймгийн Улиастай сумын уугуул Батхуягын Мэндбилэг

2.Завхан аймгийн Сонгино сумын уугуул Түндэвийн Анхбаяр

3.Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Пүрэврагчаагийн Энхболд

XII. Орхон

1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Равжирын Мягмардорж

XIII.Өвөрхангай

1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Далантайн Алтангэрэл

2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Цэнгүүний Төмөрхуяг

3. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Бадралын Энхбаатар

XIV.Өмнөговь

1.Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Рэнцэнгийн Буянтогтох

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Батчулууны Амарсанаа

XV.Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Паламын Мөнхжаргал

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Өлзийбаярын Хүдэрхангай

XVI. Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул  Баянгийн Пүрэвсүрэн

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Сангаагийн Бат-Очир

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Бадарчын Мөнхтөр

XVII. Төв аймаг

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Гүрийн Бямбадорж

Төв амйгийн Баянцогт сумын уугуул Цэрэндоржийн Жамбалсүрэн

Төв аймгийн Лүнсумын уугуул Одсэрийн Жамяьндорж

XVIII. Увс аймаг

Увс аймгийн Улаангом сумын уугуул Зодовын Дамдинсүрэн

Увс аймгийн Тариалан сумын уугуул Санжийн Цолмон

XIX. Ховд аймаг

Ховд аймгийн Мянгад сумын уугуул Жамсрангийн Цэен-Ойдов

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Отгонхишигийн Чойжилсүрэн

Ховд аймгийн Булган сумын уугуул Буяндалайн Амгаланбадрах

XX. Хөвсгөл аймаг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түдэндоржийн Болдбаатар

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Дондовын Бадрах

XXI. Хэнтий

Хэнтий аймгийн Өлзийт сумын уугуул  Б.Энхтөр

Хэнтий аймгийн Бор-өндөр сумын уугуул  Л.Гомбодорж

XXII. Нийслэл

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн харьяат Чулууны Ганцогт.

      Урлаг соёлын уран бүтээлчид хүрэлцэн ирж аялгуу эгшгийн хөг нэмлээ. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд азын сугалаа явагдаж тохирлын азтангууд хазаар хожлоо.  Баярын цэнгүүны үеэр  өвлийн өвгөн , цасан охидын хамтаар  хүрэлцэн ирж уяачдын эрхэмсэг гэргий, хөдөө орон нутгаас ирсэн уяачдад бэлэг гардуулсан юм.  

Содон сониноор дүүрэн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө