Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны азарганы албан ёсны цуваа

2016-09-19 13:50:18 - Дотоод

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдаан долоо дахь удаагаа өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

- 1998 онд  Анхны их хурдын азарганы түрүү Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  У.Буяндэлгэрийн “Жинст” хонгор

- 2001 онд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Даваахүүгийн Цолмон халтар азарга

- 2004 онд  Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн "Амгалан төрийн ажнай шарга"

- 2007 онд Завхан аймгийн  Яруу сумын уугуул Ц.Баянжаргалын “Магнай” халтар

- 2010 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул П.Цэвэгмидын “Тайж” халтар

- 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганууд тодорч байсан бол долоо дахь нь Төв аймгаас тодорч “Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-VII уралдааны  түүхэнд Төв аймагчууд Их хурдын азарганы түрүүг хоёр дахиа хүртлээ.

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболдын хээр азаргыг 11 настай уралдаанч хүү Гүндэгмаагийн Отгонбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун азаргыг 8 настай уралдаанч хүү Батжаргалын Гантөгс унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баттулгын Сүхбаатарын дүү хээр азаргыг 8 настай уралдаанч хүү Мягмардоржийн Ёсов унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн "Яруу" хээр азаргыг 8 настай уралдаанч хүү Ангарагийн Алтангэрэл унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шөвгөр зээрд азаргыг 8 настай уралдаанч хүү Отгонцэрэний Гончигсумлаа унаж айргийн тавд хурдлууллаа

6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Монгол Улсын Адарт Уяач Даваахүүгийн Баянбатын наран хонгор азаргыг 8 настай уралдаанч хүү Галсандоржийн Түвшинбаяр унаж хурдлууллаа

7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Шаравжамцын Бадамжунайн халзан азаргыг 13 настай уралдаанч хүү Оюун-Эрдэний Дандар унаж хурдлууллаа

8. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Дүжирийн Доржхорлоогийн шарга азаргыг 11 настай уралдаанч хүү Баттулгын Банди унаж хурдлууллаа

9. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хүрэн азаргыг 12 настай уралдаанч хүү Энхжаргалын Баттулга унаж хурдлууллаа

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Пэлжээгийн Одонбаатарын халиун азаргыг 11 настай уралдаанч хүү Ихбаярын Төгссайхан унаж хурдлууллаа

11. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул уяач Аюурын Амарбатын бор азаргыг 15 настай уралдаанч хүү Отгонбаярын Намхайнямбуу унаж хурдлууллаа

12. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Санжаабазарын Хишигийн хээр азаргыг 13 настай уралдаанч хүү Лхагвасүрэнгийн Лхагвадэмбэрэл унаж хурдлууллаа

13. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Паламын Гөлгөөгийн буурал духт азаргыг 13 настай уралдаанч хүү н.Дагва-Очир унаж хурдлууллаа

14. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн Алдарт Батцэцэгийн Батбаярын чавх хул азаргыг 13 настай уралдаанч хүү Ж.Энхсайхан унаж хурдлууллаа

15. Говь-Сүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул Хүүхэний Төмөрбаатарын шарга азаргыг 12 настай уралдаанч хүү Дарьбазарын Эрдэнэбат унаж хурдлууллаа

16. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Гордоогийн Доржпүрэвийн “Монгол” хонгор азаргыг 14 настай уралдаанч хүү Ц.Мягмардорж унаж хурдлууллаа

17. Хөвгөл аймгийн Мөрөн сумын уугуул Цэрэнхүүгийн Галсангийн цолмон хээр азаргыг 13 настай уралдаанч хүү Батсүхийн Сумъяабазар унаж хурдлууллаа

18. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Раднаагийн Бадрахын бор азаргыг 10 настай уралдаанч хүү Батбаярын Буянхишиг унаж хурдлууллаа

19. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Ганбаатарын Батхолбоогийн саарал азаргыг 12 настай уралдаанч хүү Дашдоржийн Эрдэнэбилэг унаж хурдлууллаа

20. Завхан аймгийн Идэр сумын уугуул Шагдаррагчаагийн Үнэнбатын хээр азаргыг 9 настай уралдаанч хүү Өлзийбуянгийн Эрхэмбаяр унаж хурдлууллаа

21. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржийн молор хул азаргыг 8 настай Ө.Азбаяр хүү унаж хурдлууллаа

22. Баянхонгор аймгийн уугуул Монгол Улсын Алдарт Уяач Дамбын Баяраагийн хонгор азаргыг 8 настай уралдаанч хүү Д.Анхбаяр унаж хурдлууллаа

23. Увс аймгийн Тэс сумын уугуул Чимэдийн Дүгэрийн сартай хүрэн азаргыг 12 настай уралдаанч хүү Д.Түвшинтөр унаж хурдлууллаа

24. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайваны хонгор азаргыг 12 настай уралдаанч хүү Энхбаатарын Төгөлдөр унаж хурдлууллаа