Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.

Түрүүлсэн моринд алт, аман хүзүү, айргийн гуравт орсон морьдод мөнгө, айргийн дөрөв, тавд ирсэн морьдод хүрэл медаль тус тус олгоно. Энэхүү медалиуд дээр нэрт хүлэгч Хардэл жанжин бэйс Пүрэвжавын “Идэр хээр” азарганы дүр, төрхийг товойлгон урласан юм. Бага гарын мөнгөн аяганы амсарын чинээ хэмжээтэй энэхүү медаль хэний хүүгийн ямар хүлгүүдийн магнай дээр гялалзахыг харахад ганцхан хоног үлдээд байна.

Мөнххааны ”бураа” Пүрэвжав Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум бол Монголын хурдан морины цөм угшил нутаг юм.
MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны соёолонгийн цуваа 1.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Аймгын Алдарт Уяач Дуламын Сугарын Хул соёолонг Пүрэвжаргал хүү унаж түрүүлгэлээ.