Мэдээ мэдээлэл

Энэ цагийн цуутай хүлгүүд бүгд уралдана

“Дүнжингаравын хурд-2010” уралдаанд олон сайхан хурдан буян тоосоо өргөх гэж байна.

Өнгөрсөн жилийн төрийн наадмын их насны түрүү Р.Баатархүүгийн “Дэлгэр хээр”, аман хүзүүдсэн Б.Энхболдын “Егүзэр хээр”, Ц.Хэнмэдэхийн халзан азарга, Махбалын халтар азарга, Баасанбазарын “Сувдан зээрд” Цэндбаатарын “Тугал ухаа”, Тагарваа ламын “Далай зээрд” гээд энэ цагийн цуутай хүлгүүд бүгд уралдах нь байна. Төрийн наадам болон бүсийн уралдаануудын түрүү айргийн морьд, Наранхүүгийн шаргаас бусад нь ихэнх нь уягдаж сойгджээ.