Мэдээ мэдээлэл

МОБИКОМ КОРПОРАЦИ “ИХ ХУРД-IX” УРАЛДААН НААДМЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ММСУХ

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ажлын албаны дарга Б.Батбаатар нарыг 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр корпораци дээрээ  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсын Засгийн газрын  шийдвэрээр гурван жил тутамд 1 удуу зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах их хурд уралдаан, наадмыг өмнөх уламжлалын дагуу дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж,  уралдаан наадмын шууд дамжуулалтыг 5G сүлжээ ашиглан, техник технологийн шинэ шийдлээр олон нийтэд хүргэж хамтран ажиллахаа давхар илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан холбооныхоо бодлого үйл ажиллагаа, 2022 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын “Их хурд-IX” уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлын наадам болгон өргөн дэлгэр зохион байгуулахаар холбоо төлөвлөн ажиллаж байгаа илэрхийлээд Монгол үндэсний их өв соёлын цөм Морьтны өв соёлыг дэмжиж байгаа Мобиком корпорацид Монголынхоо нийт уяачдын өмнөөс баярласанаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал дээрх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

 

“Монгол морь-4249”,”Морьтон Монгол-11125” Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр Монгол хүний дархлаа болсон адууны өв соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, орон нутгийн салбар холбоод харилцан туршлага солилцоход оршино.
“ХУТАГТЫН ХУРД-2015” ХАВРЫН ГОВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР Засгын газрын тогтооолтой хаврын говийн бүсийн уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдана.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Л.Галбаатарын Хар азаргыг уралдаанч хүү Тулгабаатар унаж түрүү магнайд хурдлууллаа