Мэдээ мэдээлэл

Хурдан морины уралдаан хуулийн хүрээнд явагдах ёстой

Монгол улсын Засгийн газрын 119 тоот тогтоол болон Монголын “хурдан морины уралдаан “-ы дүрмийн 4,7 р хэсэгт заасны дагуу намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын шинийн гурван хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон байдаг.

Гэтэл сүүлийн үед зарим байгууллага,хувь хүн , орон нутгийн төр захиргааны байгууллагууд ч оролцож хурдан морины уралдааныг ММСУХ ны зөвшөөрөлгүй, хориглосон хугацаанд  хууль бусаар зохион байгуулах үзэгдэл гарах боллоо.

Иймд нийт уяачид,ард иргэдийг хууль,дүрэмээ баримтлан унаач хүүхэдийнхээ  эрх ашиг,эрүүл мэндийг хамгаалж,хурдан хурц хүлгийнхээ амжилт эрсдлийг тооцоолж өвлийн улиралд хурдан морины уралдаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.

                   

                                                           ММСУХ ны ажлын алба

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ
Эмгэнэл Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш 2011 оны 4 дүгээр сарын 3-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.