Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЛБООДУУД НЭГДЭЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗАРЛАЛАА.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Монголын Үндэсний Харваачдын Холбоо

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндэсний спортын холбоод болох Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан хуралдаан зохион байгуулж 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамтран  хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Үзэсгэлэнд ММСУХ ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй  Монгол улсын тод манлай уяач Ц,Дуламсүрэн , Монгол улсын тод манлай уяач  Ц.Аюуш Монгол улсын алдарт уяач Г,Баттөмөр Хэнтий аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж , Сүхбаатар аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүлэгч Г.Амартайван ,Булган аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн П.Мэндбаяр