Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн тэргүүлэгч Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн сумдад томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 5 сумын 248 уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 70 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.

 

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан дааганы уралдааны албан ёсны цуваа 1.Увс аймгийн Өлгий сумын уугуул З.Дэндэвийн халтар даагыг уралдаанч хүү Хашбат унаж түрүү магнайд хурдлууллаа
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.