Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн тэргүүлэгч Н.Норовсамбуугаар ахлуулсан баг Увс аймгийн төв Улаангом суманд салбар холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нарын дунд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, Увс аймгийн салбар холбооноос 2519 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 266 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэхээр шийдвэрлэлээ.

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

М.Мөнхбаясгалан: “Ахалтек” адуугаа гадагш нь зарахыг хориглосон хуультай юм билээ Туркменистан улсын Ашбахада хотноо “Ахалтек” адууны Олон улсын бага хуралд Монголын уяачдыг төлөөлөн оролцоод ирсэн ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Мэндбаярын Мөнхбаясгалантай уулзаж ярилцлаа.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан шүдлэнгийн уралдааны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Б.Тэмүүлэнгийн хээр үрээг уралдаанч хүү Анхбаяр унаж түрүү магнай хурдлууллаа