Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн, салбар холбооны тэргүүн С.Магнайсүрэн нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж байна.
Томилолтын баг 19 сумын 1007 уяачидтай уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 2138 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.
Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 322 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА